快捷搜索:

Хэвтээ чарганы уралдаанд Хятадын

 АНУ-ын Юта хотноо болсон хэвтээ чарганы уралдааны эмэгтэйчүүдийн төрөлд Хятадын тамирчин Жу Яньчи түрүүлж Хойд Америкийн цомын эзэн болжээ. Жу хоёр удаагийн гаралтдаа хоёуланд нь тэргүүлж нийт нэг минут 42.53 секундын хугацааг зарцуулсан байна. Тэр Виржинийн арлын Кэти Тэнинбаум, Өмнөд Солонгосын тамирчин Ким Юн Жи нараас 1,8 болон 2.02 секундээр илүүрхжээ. Хэвтээ чарганы уралдааны эрэгтэйчүүдийн төрөлд Америкийн Самоагийн Натан Крамптон хоёр гаралт тус болгондоо тэргүүлж, нийт нэг минут 39.49 секунд зарцуулж ялсан бол араас нь Хятадын тамирчин Иэн Жень 0.28 секундээр хугацаа алдаж удаалсан юм. Жу Хайфэн, Жан Жин нар 0.33, нэг минут 34 секундээр хоцорч гурав, дөрөвдүгээр байрт бичигджээ. Хоёр хүний чарганы төрөлд Канадын тамирчин Тэйлор Остин, Марк Млакар нар нэг минут 38.91 секундын амжилтаар, эмэгтэйчүүдийн төрөлд Америкийн хос Кристи Коплин, Жасмин Жонас нар нэг минут 41.54 секундын амжилтаар тус тус ялалт байгуулав.

您可能还会对下面的文章感兴趣: